Эх газар ба далайн газарзүй Семинар

Семинарын хичээл:

Сэдэв 1. Евразийн газарзүйн байрлал арал хойг булан хоолой, тэнгис, урсгалын систем түүний нөлөө

Евразийн газарзүйн байрлал түүнийг тодорхойлох үндсэн элементүүд: захын цэгүүд /хойд Челюски хошуу, өмнөд Пиай хошуу, баруун рока хошуу, зүүн Дежневийн хошуу/, тэдгээрийн газарзүйн солбицол, захын цэгүүдийн хоорондох зай, талбайн хэмжээ, ерөнхий суналын чиглэлийг тодорхойлох, газарзүйн байрлалын онцлог нь багйалийн нөхцөлд нөлөөлөх нөлөөллийг үнэлэх, уул зүйн схем хийж хотгор гүдгэрийн ерөнхий төрхийг тодорхойлох, евразийн эх газрын зарим томоохон хойг /Арабын хойг, энэтхэг-хятадын хойг, перинейн хойг, скандиновын хойг/, булан /бенгалын булан/ аралууд /суматра, ява, тайван, их британи, исланд/-ын товч тодорхойлолт, далайн дулаан ба хүйтэн урсгалуудын эх газар үзүүлэх нөлөөг тодорхойлох

Сэдэв 2. Өвөл ба зун эх газар ба далай дээр үүсэх даралтын муж, уур амьсгалын бүсийн онцлог

Дэлхийн агаар мандлын их ба бага даралтын мужийн хуваарилалтанд нөлөөлөх евхазийн газарзүйн хүчиин зүйлс тэдгээрийн үр дүнд өвөл зуны улиралд далай ба эх газарт үүсэх агаарын даралтын мужууд: исландын бага даралтын муж, азорын их даралтын муж, азийн их даралтын муж, алеутын бага даралтын муж, хойд номхон далайн даралтын  мужийн тухай товч тодорхойлолт

Сэдэв 3. Евразийн хөрс ургамал, амьтны аймаг

 Евразийн хөрс ургамалшилтын бүслүүрлэг зүй тогтолд нөлөөлсөн газарзүйн хүчин зүйлсийн товч тойм, евразийн ургамлын аймгийн түүхэн хөгжлийн онцлог нөхцлийг харгалзан ангилсан голарктик, палеотропикийн муж, дэд мужийн зонхилох хөрс, ургамшилтын товч тодорхойлолт, амьтны аймгийн мужлалтын тойм

Сэдэв 4. Европ ба Азийн томоохон гол мөрдийг тодорхойлох

Европ ба ази тивийн дотоодын ус зүйн сүлжээний нягтшил харилцан адилгүй байхад нөлөөлсөн газарзүйн хүчин зүйлс: хотгор гүдгэрийн онцлог, уур амьсгалын эх газарлаг байдал, тунадасны хуваарилалтын товч тойм голуудын морфометрийн үндсэн үзүүлэлтүүдийн /эх авч буй газар, цутгаж буй газар, голын адгийн хэв шинж, голын урт, ай савын хэмжээ/ тодорхойлот

Сэдэв 5. Хойд америкийн газарзүйн байрлал арал хойг булан хоолой, тэнгис урсгалын систем түүний нөлөө

Хойд америкийн газарзүйн байрлал түүнийг тодорхойлох үндсэн элементүүд: захын цэгүүд/хойдМерчисоны хошуу, өмнөд марьято хошуу, баруун принц уэльсын хошуу, зүүн сент-чарльзын хошуу/, тэдгэрийн газарзүйн солбицол захын цэгүүдийн хоорондох зай талбайн хэмжээ, ерөнхий суналын чиглэлийг тодорхойлох газарзүйн байрлалын онцлог нь байгалийн нөхцөлд нөлөөлөх нөлөөллийг үнэлэх, уул зүйн схем хийж хотгоргүдгэрийн ерөнхий төрхийг тодорхойлох хойд америкийн зарим томоохон хойг булан арлуудын товч тодорхойлолт, далайн дулаан ба хүйтэн урсгалуудын хойд америкийн байгалийн нөхцөлд үзүүлэх нөлөөг тодорхойлох

Сэдэв 6. Томоохон гол мөрдүүдийн тодорхойлолт

 Хойд америк тивийн дотоодын ус зүйн сүлжээний нягтшил ус зүйн бүрэлдэн тогтоход нөлөөлөх газарзүйн хүчин зүйлс товч тойм, хойд америкийн томоохон голуудын морфометрийн үндсэн үзүүлэлтүүдийн /эх авч буй газар, цутгаж буй газар, голын адгийн хэв шинж, голын урт, ай савын хэмжээ/ тодорхойлолт

Сэдэв 7. Хойд америкийн хөрс ургамал, амьтны аймгийг тодорхойлох

Хойд америкийн хөрс, ургамалшилтын бүслүүрлэг зүй тогтол, хөрс ургамалшилтын мужлал болох, голарктик, неотропикийн муж, дэд мужид зонхилох хөрсний хэв шинж, ургамалшилтын товч тодорхойлолт, амьтны аймгийн тойм

Сэдэв.8 Өмнөд америкийн газарзүйн байрлал арал хойг булан хоолой, тэнгис, урсгалын систем түүний нөлөө

Өмнөд америкийн газарзүйн байрлал түүнийг тодорхойлох үндсэн элементүд: захын цэгүүд /хойд галинас хошуу, өмнөд фроуорд хошуу, баруун париньяс хошуу, зүүн кабу-бранку хошуу/, тэдгээрийн газарзүйн солбицол, захын цэгүүдийн хоорондох зай, талбайн хэмжээ, ерөнхий суналын чиглэлийг тодорхойлох, газарзүйн байрлалын онцлог нь байгалйин нөхцөлд нөлөөлөх нөлөөллийг үнэлэх уул зүйн схем хийж хотгор гүдгэрийн ерөнхий төрхийг тодорхойлох, өмнөд америкийн зарим томоохон аралууд болох Чилийн арлууд, Галт газрын арал, фолклендын арлын товч тодорхойлолт, далайн дулаан ба хүйтэн урсгалуудын эх газарт үзүүлэх нөлөөг тодорхойлох

Сэдэв 9. Томоохон гол мөрдүүдийн тодорхойлолт хийх

Өмнөд америкийн дотоодын ус зүйн сүлжээний нягтшил, ус зүйн бүрэлдэн тогтоход нөлөөлөх газарзүйн хүчин зүйлс товч тойм, өмнөд америкийн томоохон голуудын морфометрийн үндсэн үзүүлэлтүүдийн /эх авч буй газар, цутгаж буй газар, голын адгийн хэв шинж, голын урт, ай савын хэмжээ/ тодорхойлолт

Сэдэв 10. Өмнөд америкийн хөрс ургамал, амьтны аймгйиг тодорхойлох

Өмнөд америзкийн хөрс ургамалшилтын бүслүүрлэг зүйтогтол, голандарктик Неотропикийн муж, дэд мужид зонхилох хөрс ургамалшилтын товч тодорхойлолт, амьтны аймгийн товч тойм

Сэдэв 11. Африкийн газарзүйн байрлал, арал хойг булан хоолой тэнгис урсгалын систем түүний нөлөө

Африк тивийн газарзүйн байрлал түүнийг тодорхойлох үндсэн элементүүд: захын цэгүүд /хойд эль-абьядын хошуу, өмнөд игольный хошуу, баруун аль мади хошуу, зүүн хафун хошуу,/ тэдгээрийн газарзүйн солбицол захын цэгүүдийн хоорндох зай талбайн хэмжээ ерөнхий суналын чиглэлийг тодорхойлох газарзүйн байрлалын онцлог нь байгалийн нөхцөлд нөлөөлөх нөлөөллийн үнэлэх, уул зүйн схем хийж, хотгор гүдгэрийн ерөнхий төрхийг тодорхойлох мадагаскар арлын товч тодорхойлолт далайн дулаан ба хүйтэн урсгалуудын эх газарт үзүүлэх нөлөөг тодорхойлох

Сэдэв 12. Томоохон гол мөрдүүдийн тодорхойлолт хийх

Африк тивийн дотоодын ус зүйг сүлжээний нягтшил, ус зүйн сүлжээний нягтшилын нутаг дэвсгэрийн ялгарал, түүнд нөлөөлөх уур амьсгалын хүчин зүйлсийн тойм, африкийн газар доорх усны нөөц газар доорхи усны бассейнуудын орон зайн тархалт байршилтын тодорхойлолт

Сэдэв 13. Африкийн хөрс ургамал амьтны аймгийг тодорхойлох

Африкийн хөрс ургамалшилтын голарктикийн палеотропик капын муж дэд мужид зонхилох хөрс, ургамалшилтын товч тодорхойлот амьтны аймгийн товч тойм

Сэдэв 14. Австралийн газар зүйн байрлал Арал хойг булан, хоолой тэнгис, урсгалын систем түүний нөлөө

 Авастралийн газарзүйн байрлал түүнийг тодорхойлох үндсэн элементүүд: захын цэгүүд /хойд йорк хошуу, өмнөд зүүн өмнөдийн хошуу, баруун стиппойнт хошуу, зүүн байрон хошуу,/ тэдгээрийн газарзүйн солбицол захын цэгүүдийн хоорндох зай талбайн хэмжээ ерөнхий суналын чиглэлийг тодорхойлох газарзүйн байрлалын онцлог нь байгалийн нөхцөлд нөлөөлөх нөлөөллийн үнэлэх, уул зүйн схем хийж, хотгор гүдгэрийн ерөнхий төрхийг тодорхойлох тасманы тэнгисийн товч тойм мелонезийн бүлэг арлууд, микронезийн бүлэг арлууд, поленизийн бүлэг арлуудын тодорхойлох

Сэдэв 15. Австралийн хөрс ургамал, амьтны аймгийг тодорхойлох

Австралийн хөрс, ургамалшилтын голарктик /шинэ зеланд арал болон шинэ зеланд орчмын арлууд/, австрали палеотропикийн /шинэ гвиней арал, соломоны арлууд, маршалын арлууд, шинэ гибридын арлууд, фижи арлууд/ муж, дэд мужид зонхилох хөрс, ургамалшилтын товч тодорхойлолт, амьтны аймгийн товч тойм

Сэдэв 16. Антарктик ба антарктид

Антаркит ба антарктидын ялгаа, судлагдсан байдлын тойм, хотгор гүдгэр, ургамал, амьтны аймгийн тодорхойлолт

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)